Түүх

Бага хаад – Батмөнх Даян хаан

2026.08.21 19 үзэлт
Бага хаад – Батмөнх Даян хаан
Мандуул хаан нас барсны дараа Хасарын удмынхан хаан ширээнд санаархаж байх үед Мандуул хааны бага хатан Мандухай өнчин хоцорсон Болох жонон Баянмөнхын ганц хүү Батмөнхыг олж асран 1480 онд долоон настайд нь хаан сэнтийд залж даяарыг элбэн тохинуулах болтугай хэмээн Даян хэмээн цолложээ.

Хаан бага балчир тул эхний үед Мандухай хатан хамаг хэргийг захирч бүх монголыг нэгтгэх зоримог хэргийг эхлүүлсэн билээ. Төмөр чинсангийн охин Мандухай Батмөнх даян хааныг хаан суухад 33 настай байсан бөгөөд юуны түрүүнд Даян хааныг үхэрт тэргэнд суулган Ойрадыг эрхэндээ оруулахаар цэрэглэжээ.

Тасбүрд гэдэг газар болсон энэ тулалдаан Мандухай ялж Ойрадуудууд зориулан хатуу цааз гаргажээ. Хутгаар бүү мах огтол! Битгий завилж суу, сөхөрч суу! Малгайныхаа залааг гурван хуруунаас бүү хэтрүүл! Хэмээн зарлиглахад Ойрадууд гуйж махаа хутгаар идэх зөвшөөрөл авсан гэдэг.

Даян хаан төрийг бэхжүүлэх үүднээс хэт их эрх мэдэлтэй болсон тайш, чинсан цолыг халж жонон цолыг баталгаалжуулжээ. Тэр үед ар, өв

Гишүүнчлэл шаардлагатай

Та үргэлжлүүлэн уншихын тулд гишүүн болж БАГЦ худалдан авна уу.

Багц сонгох