Түүх

Бага хаад – Элбэг нигүүлсэгч хаан

2026.08.21 11 үзэлт
Бага хаад – Элбэг нигүүлсэгч хаан
1388 онд Төгстөмөр хаан хорлогдсноор хаан суудлыг түүний хүү Энх хаан Зоригт цолтойгоор залгаж суусан бөгөөд дөрвөн жил хаан суулаа гэдэг.

Энэ үед монгол нутагт эрх мэдлийн төлөөх зөрчил мөргөлдөөн ид даамжирч байв. Төгстөмөр Усхал хааныг хороосон Аригбөхийн упмын Есүдэр их эрх мэдэлтэй байж, мөн Цагаадайн угсааны Гунаашир ноён Хамид Хар дэл хэмээх жижиг улс байгуулж, Төгстөмөр хааны сайд асан Нэцэлай Мин улсад дагаж орсон ч чинсан Ширмэн түүнийг устгажээ.

Урьд Мин улсад дагасан Ляодунгийн захирагч ван Ажашир удалгүй Мин улсаас эргэж Есүдэртэй нийлэх болсонд 1392 онд нангиадууд монголд их цэрэг оруулсан ба тэд Онон гол хүртэл явж буцахдаа Улз голоор их олз омогтой буцсан байна.

Энх Зоригт хаан Элбэг, Хархуцаг хэмээх хоёр хөвгүүнтэй бөгөөд 1393 онд Элбэг хаан эцгийн орыг Нигүүлсэгч цолтойгоор залгасан.

Монголчууд төв буюу зүүн монгол, Ойрад буюу баруун монгол гэж зааглагддаг байсан ч анх их Монгол улсын үед дөрвөн мянга байж хожим дөрвөн түм болтлоо өссөн ойрадын ноён монго

Гишүүнчлэл шаардлагатай

Та үргэлжлүүлэн уншихын тулд гишүүн болж БАГЦ худалдан авна уу.

Багц сонгох