Түүх

Бага хаад - Тогтох буха Тайсун хаан

2026.08.21 8 үзэлт
Бага хаад - Тогтох буха Тайсун хаан
Ойрадын Батула чингсанг дарсны дараа Асудын Аругтай чинсан зүүн монголын ноёдтой тохиролцон Ойрад монголын дайнд идэвхийлэн гарамгай оролцсон Хорчины Адай тайжыг 1425 онд хааны суудалд залж Аругтай өөрөө улсын тайш болж улсын бүхий л эрх мэдлийн атгалаа.

Аругтай тайш Батулагын эхнэр Самар гүнжийг хүүтэй нь хамт олзолж Адайд тушаахад тэрээр Самар гүнжийг хатнаа болгон авч харин хүүг нь өөрт нь буцааж өгөхөд түүний Бахаму нэрийг халж хөмөрсөн тогоонд хорьж Тогоон хэмээн нэрийдэн урьд өөрөө хөмөрсөн арганд орж Батулагаас Аругтай нэрийг авч байсан эртний өсөө авчээ.

Элбэг хааны охин Батулагийн эхнэр Самар хатан Адай хаанаас хүүгээ өршөөж суллахыг ятгасан учир Аругтай хэдий их эсэргүүцсэн ч Адай Тогооныг суллаж нутаг буцаажээ. Нутагтаа харьсан Тогоон хүчээ хуримтлуулан зузаалж Ойрад түмнийг эрхэндээ оруулаад зогсохгүй Сартуул, Уйгар, Хар ёгор нарын нутаглаж буй Хамилтай хүртэл ургийн холбоо тогтоож Мин улстай найрсагаар харилцаж эхлэв.

Тогоон хүчирхэгжих тусам алтан ургийн бус, Хасарын угсааны хаан Адайг унагаж шинэ хаан, тэр тусмаа алтан ургийн хаантай болохоор шийдэн Элбэг хааны дүүгээсээ булааж авсан хатан Өлзийт гуагийн төрүүлж Үгэчэ хасахагийн дэргэд хүмүүжсэн Ажайгийн гурван хүү Тогтох бух, Агваржин, Мандуул гурвыг дэргэдээ авчирч тойглон сэм дайнд бэлтгэж эхэлжээ.

Бэлтгэлээ сайтар хангасны дараа Тогоон 1438 онд Адайг довтоллоо. Ойрадын цэргийг Тогооны хүү Эсэн удирдаж оржээ. Ямар ч бэлтгэлгүй байсан Адай Аругтай нар зугтахад Эсэн Аругтайг хөөж Мон уулын Цагаан нуурын орчим түүнийг устгасан бол Тогоон, Тогтох буха нар Адай, Доржбай жанжин нарыг хөөж довтлоход үед Мин улс мөн цэрэг гарган Адайг дайрчээ.

Тулаанд Доржбай жанжин алагдаж Адай олзлогдлоо. Тогоон чинсан Адайг өчиггүй хороож өөрөө Тогтох бухаг хаан ширээнд залах ёслолыг Ордост буй Чингисийн онгоны дэргэд хийх гэж яваад гэнэт нас барлаа гэдэг. Зарим нь Тогооныг өөрөө хаан суух гэж байгаад Чингисийн онгон хилэгнэж тэнгэр ниргэв ч гэдэг.

1439 онд монгол ноёд их хуралдай хий

Гишүүнчлэл шаардлагатай

Та үргэлжлүүлэн уншихын тулд гишүүн болж БАГЦ худалдан авна уу.

Багц сонгох